Амьдрал бол сургууль

2012-04-21 - Эцэг эхчүүд ээ

Ангилал: Эцэг эхэд өгөх зөвлөмж

Үр хүүхэд таны баялаг

Эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч таныг уриалж байна.
Хүүхдийн төлөө хийсэн хөрөнгө оруулалт нь улс, эх орны ирээдүйн төлөө хийсэн хөрөнгө оруулалт юм.
Та хүүхдээ дахин нэг удаа чанга тэвэр, ирээдүйн аугаа хүн магадгүй танай хүүхэд ч юм бил үү.
Боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт хэдэн арван жилийн дараа үр шимээ өгдөг билээ.
Хэрэв та хүүхдийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа бол 15-20 жилийн дараа үр шимийг нь хүртэх болно.
Харин энэ хөрөнгө оруулалт бол таны зайлшгүй хийх ёстой хөрөнгө оруулалт шүү дээ.
Учир нь та тэр хөрөнгө оруулалтыг хийхгүй бол улс эх орон маань боловсон хүн хүчээр дутагдсаар байх бөгөөд хэзээ ч орчин цагийн хөгжил дэвшилд хөл тавьж чадахгүй юм.
“Хөгжингүй орон, буурай орон хоёрын хооронд өчүүхэн ялгаа байдаг ба энэ нь боловсон хүн хүч юм.” Аливаа боловсролын төсөл нь зориг, шийдвэр, тэвчээр шаарддаг.
Улс, эх орны залуу хүн амыг дэлхийн ирээдүйн төлөө бэлтгэх нь чухал юм.
Тиймээ, энэ сэтгэлийн галыг л хүн бүхэнд бадрааж өгөх хэрэгтэй байна.
Учир нь улсын ирээдүйг хөл дээр нь босгох хүч бол гагцхүү тэд юм.
Өөрөөр хэлбэл боловсорсон залуу хүчин…
Шинээр төрөх хүүхэд бүрийн хариуцлагыг бид өөртөө мэдрэх ёстой.
Иймээс ирээдүйн гол цөм болсон хүүхэддээ анхаарлаа хандуулцгаая

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 3 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax