Амьдрал бол сургууль

2012-04-21 - Англи хэл дэлхийн хэл

Ангилал: Сурагчдад өгөх зөвөлгөө

                                    Англи хэлний ярианы чадвараа сайжруулцгаая

Та бүхэнд англи хэл сурах талаар зөвлөгөөг энэ удаад зориулж байна. Ялангуяа манай сургалтын төвийн голчлон анхаардаг ярианы англи хэлээ сайжруулах тал дээр дараах сонирхолтой зөвлөгөөг хүргэе. Үүний гол уриа бол “Үргэлж давт, ямар нэг зүйл хий. Үүнийг өөрийнхөө хобби, дадал зуршил болго.” Та албадлагаар бус өөрөө л хүссэн учир англи хэл сурах гэж байгаа тул үүнийг чин сэтгэлээсээ хүс.

Мэдээж хэл сурах гэдэг тийм амаргүй, шантрах тохиолдол гарна, залхуу хүрнэ, бас мэдээж маш их цаг хугацаа шаардана. Гэхдээ та үүнийг чадна.

Юуны өмнө суралцах гэдэг маань өөрийгөө танихаас эхэлнэ. Ингээд зам, алхмуудыг тодорхойлбол:

·         Өөрийгөө таних

·         Өөрийн сурах чадавхийг тодорхойлох

·         Сурах гэж байгаа зүйлд хандах таны таашаал, сонирхол, мэдлэг

Өөрийгөө идэвхжүүл

Хэрвээ та англи хэл сурах урам зориггүй байгаа бол тун удахгүй шантарч, бууж өгөх болно. Өөрөөсөө дараах асуултуудыг асууж, үнэнчээр хариул:

·         Надад англи хэл сурах ямар шаардлага байна?

·         Би хаана англи хэлээ хэрэглэх билээ?

·         Яг ямар чадвараа хөгжүүлэхийг хүсч байна? (унших, бичих, сонсох, ярих)

·         Би хэр хурдан сайжрах хэрэгтэй байна?

·         Хэр их мөнгө болон цаг хугацаа зарцуулах боломж байна?

Яг эдгээр асуултуудаас таны хаана, ямар сургалтад хамрагдах тань тодорхой болно. Манай төвийг ихэвчлэн түргэн хугацаанд ярьж сурахыг хүссэн хүмүүс зорьж ирдэг.

Өөрийн зорилтуудаа тодорхойл

Мэдээж бага багаар тогтмол сурах нь гэнэт нэг өдөр өдөржин үг цээжлээд бүтэн долоо хоног зүгээр суухаас хамаагүй үр дүнтэй. Өдөр бүр явагддаг түргэвчилсэн сургалт нь өнжөөд нэг болдог урт хугацааны сургалтаас илүү. Гол нь та үүнийг мартах биш, таны амьдралын хэвшил болох ёстой.

Танд дараах зорилтуудыг санал болгоё:

·         Англи хэлний сургалтад хамрагдах

·         Гэрийн даалгавраа тогтмол хийх

·         Сард нэг ном унших

·         Өдөр бүр үг цээжлэх, давтах

·         Англиар ярьдаг үйл ажиллагаанд оролцох (манайх сардаа нэг удаа англиар ярих үдэш зохион байгуулдаг, бүх хүнд нээлттэй)

·         Өдөр бүр англиар сонин унш, зурагт үз

·         Өдөрт ядаж 10 минут сонс

·         Болж өгвөл олон ангит кино тогтмол үз (ийм төрлийн кинонд өдөр тутмын үгс их хэрэглэгддэг)

Харин эдгээр зорилтууддаа хүрэхийн тулд өөрийгөө урамшуулж сур. Биелүүлсэн тохиолдолд амттан, идэх дуртай зүйлсээр өөрийгөө шагнах, гүйцэлдүүлээгүй бол эсрэгээр нь шийтгэх гэх мэт.

Өөрийгөө тодорхойл

Дараах төрлийн суралцагчид байдаг:

·         Харааны

·         Сонсголын

·         Идэвхтэй

Харааны суралцах чадвар хөгжсөн хүмүүсийн шинж чанар:

Хичээл орж байхад багшийгаа харж байгаа тохиолдолд илүү ойлгодог.Бусад хүмүүсийн толгой, бусад зүйлсэд сатаарахгүйн тулд хамгийн урд суух сонирхолтой.Янз бүрийн зураг, хүснэгт, диаграм, бичлэг, үзүүлэнгүүд таны ойлгохуйд илүү тусалдаг.Хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхэд мэдээллийг товч тэмдэглэж авдаг.

Харааны чадвар илүү хүмүүсийн хувьд сатаарах нь амархан бөгөөд анхаарал илүүтэй шаарддаг учир болж өгвөл ганцаарчилсан сургалт эсвэл урт хугацааны сургалтад хамрагдах хэрэгтэй.

Сонсголын суралцах чадвар хөгжсөн хүмүүсийн шинж чанар:

Амаар харилцан ярих, хэлэлцүүлэг өрнүүлэх, бусдын ярих тайлбарлахыг сонсоход илүүтэй тогтож үлддэг.Ярианы хэв маяг, өнгө аяс, хурд, илэрхийлэл зэргийг сонсож байж илүүтэй гүн гүнзгий ойлгодог.Бичгэн мэдээллийг амаар сонсохоос нааш илэрхийлэх санааг нь бүрэн ойлгодоггүй.

Сонсголын чадвар илүү хөгжсөн хүмүүс их давуу талтай учир байнга хөгжим, харилцан яриа сонсож, текст уншихдаа чангаар уншиж байх хэрэгтэй. Номны дагуу CD-г сонсож хичээллэх хэрэгтэй.

Идэвхтэй суралцагч нарын шинж чанар:

Идэвхтэй, өөрийн биеэр хийж үзэхээрээ илүү ойлгож мэдэрдэг.Урт хугацаагаар нэг дороо суух дургүй.Амархан сатаардаг.

Ийм төрлийн сурах арга барилтай хүмүүс илүү идэвхтэй хамт олны тэмцээн уралдаанд оролцох зэргээс үр дүнг илүү мэдэрдэг.

Манай сургалтын төв нь эдгээр хүмүүст бүгдэд нь зориулсан сургалтыг цогцоор нь явуулдаг. Хичээл дээр зураг, үзүүлэн материалуудыг ашиглан багш тайлбарлана. Манай төвөөс гаргасан номыг шинэ үгсийн орчуулга дагалдах тул та үгсээ цээжилж, мөн дагалдах CD-гээ номны дагуу сонсож сонсголоо хөгжүүлж, сар бүрийн англиар ярих үдэшлэгт оролцож өөрийн ярианы чадвараа хөгжүүлээрэй. Бямба гариг бүр явагддаг туршилтын хичээлд үнэ төлбөргүй сууж үзээрэй. Та бүхэнд таалагдана. Бас үр дүнг нь та дороо мэдрэх болно.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 4 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax