Амьдрал бол сургууль

2012-04-21 -

Англи хэлийг сурах аргачлал /3+3+3=9 арга/

Сонсгол
1. Өөрсдийнхөө mp3 эсвэл дуу сонсдог хэрэгсэлээ англи дуугаар дүүргэх
2. 7 хоног бүр нэг англи дуу сурах
3. Өрөөндөө орж ирээд шууд зурагтаа асаагаад BBC NEWS- сонгож үзэх

Яриа
1.Өрөөндөө монголоор ярихгүй байх
2. 7 хоног бүр нэг шинэ англи найзтай болох
3.Өглөө эрт гарч хичээлтэйгээ, ажилтайгаа холбогдолтой зохион бичлэгээ чанга дуугаар унших

ҮГ цээжлэлт
1.7хоног бүр өрөөнийхөөн үүдэнд 21н үгийг бичиж тавих / өдөрт 3-н үг /
2.Байнга шинэ үг бичдэг жижиг дэвтэртэй явах
3.Өрөөндөө байгаа хэлж мэдэхгүй эд хогшилоо жижиг цаасан дээр бичиж тавих, мөн гадуур явахдаа хаяг хуулгануудыг орчуулж цээжлэх

Бусад
1.Утасныхаан хэлийг англи болгох
2.Хоолны цэс цээжлэх
3.Ном, сэтгүүл авч унших
4.Мэдээ харахдаа англи хаягнаас харах, англи ULAANBAATAR times, зэрэг англи хэл дээр сонин, сэтгүүл авч унших
5.Цэвэр бичлэгийн дэвтэр авч бичих
6.Өдөр бүр өдрийн тэмдэглэл бичих
7. 7 хоног бүр өөрсдийгөө дайчлан нэг зохион бичлэг бичих
8.Үзсэн бүх үгээ 7 хоног бүрийн эцсээр дахин цээжилж байх
9.Эх хэлээ суралцах хугацаандаа тас мартах

Зөвлөгөө
англи хэлийг сурахад амьдралд ойр маягаар өөрөөр хэлбэл орчингоо бүрдүүлж чадсан хүн хурдан бөгөөд сайн суралцаж чаддаг, тийм учираас орчингоо бүрдүүлэхэд сайн анхаараарай. Аливаа хэлийг сурахад хувь хүний санаачилга, оролдлого бас сурах аргачилал их чухал байдаг. Хэл сурахад ичиж зовох гэсэн үгнүүдийг өөрийн үгийн сангаас авч хаях хэрэгтэй, яг л амьдрал дээр мэдэхгүй,  чадахгүй, бүтэхгүй гэсэн үгнүүдийг өөрийн үгийн сангаас авч хаядагтай адил. Мэдэхгүй үгийг хараад словар эргүүлэх гэж битгий яараарай чиний мэддэг эсвэл ханзны бичлэгийг харж үргэлж утгыг нь тааж занших хэрэгтэй. Хамгийн сүүлд хэлэхэд өөрсдөндөө өндөр шаардлага тавьж англи хэлийг эх хэл шигээ сайн сурахыг хүсье!  /Дээр дурьдсан аргачилалууд хувь хүний сурч ирсэн цэвэр туршлаган дээр үндэслэгдсэн болно./


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 5 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax